Утааны эсрэг хамтдаа хөгжицгөөе

Нийтлэсэн: Ochir Sanjaadorj 696 үзсэн0

Жил болгон хүн бүр л утааны талаар түүнээс хэрхэн салах талаар ярилцдаг. Бид ч хий дэмий ярьж суухаар бусдын адил бяцхан ч атугай хувь нэмэр оруулахаар шийдсэн юм. Энэхүү төсөл маань хэд хэдэн үе шатуудаас бүрдэнэ.

  1. Хамгийн нэн түрүүнд бид хямд зардалтай хүн болгон хийж болохоор утааны мэдрэгч хийх болно. Хийсэн зардал төсөв болон хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдлэг мэдээллийг тараана. Тэгснээрээ бид хүн болгон утааны хэмжилт хийж үгүй ядахнаа хэзээ цонхоо нээж утаа оруулж болохыг мэддэг болох боломж олгох юм.
  2. Дараагийн ажил бол утааны датаг цуглалуулах сан бэлдэх. Хүн бүр өөрсдийн бэлдсэн утаа хэмжигчээ уг сантай холбосноор бид agaar.mn -с гадна бас нэг агаарын чанарын индексийг мэдэх аргачлалтай бас сантай болох юм. Сан нь өөрөө нээлттэй байх тул хүн бүр анализ хийж хэрхэн утаанаас ангижирч болох талаар тооцоо судалгаа хийх боломжийг олгох юм.
  3. Утааны эсрэг хамтдаа хөгжицгөөе ярилцлага. Бид төрөл бүрийн улс оронд байгаа төрөл бүрийн мэргэжлийн хүмүүстэй утааны эсрэг тэмцэх талаар ярилцах болно. Олны хүч оломгүй далай гэдэг. Олон хүн хэлэлцэж ярилцаж чадвал бид утааны эсрэг хамгийн тохиромжтой шийдлийг олох ч юм билүү?
  4. Туршилт туршилт туршилт бас дахин туршилт. Бид ярилцлагаас гарч ирсэн санаануудаас хамгийн их санал авсан эсвэл хийх боломжтой санал санаачлагыг туршиж үзнэ. Ямар зардал гарах вэ? Ямар хугацаа шаардагдах вэ? Юу юу хийх вэ? Санхүүгийн тооцоо. Тэдгээрээс хүмүүс санаа аваад илүү хөгжүүлээд үгүй ядахнаа хашаандаа, гудмандаа утаагүй болж болно. Туршилтаа бид өөрсдийн хийсэн сенсорыг ашиглан явуулна. Хэдэн цагт ямар цаг агаарт ямар хэмжээний утаатай байсан туршилтын явцад дараа нь ямар өөрчлөлтүүд гарав.
  5. Хэрвээ бид ямар нэг шийдэл олвол. Ядахнаа өчүүхэн шийдлийн замыг нээж чадвал магадгүй хөрөнгө оруулалт босгож туршилт баримт нотлогоон дээрээ үндэслэсэн утааны эсрэг арга хэмжээг авах болно.

Ямар ч байсан ямар нэг арга заавал байж л таараа, утаагүй ирээдүйг үр хүүхэддээ үлдээх аргачлал олдох л ёстой. Бид хамтдаа хөгжиж хамтдаа асуудлаа шийдэж чадна.