Вэб Видео Цуврал

Нийтлэсэн: Ochir Sanjaadorj 259 үзсэн0

Нэг л өдөр “Вэб хэрхэн хийх вэ?” гэдэг асуулт намайг бүрмөсөн залхаасан юм. Асуусан хүн бүрт үлгэрийн кино ярьж өгч байгаа мэт уянгалуулан урсгахад бараг толгойд тогтох нь үгүй. Залхуу нь хүрч болино. Тэгсэн чинь гэнэт мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байгаагаа санадаг юм байна. Тэгээд өөрийн мэддэг аар саар жижиг сажиг бүхнээ хүүрнэн өгүүлэхээр шийдэн энэхүү цуврал видео маань эхлэсэн юм. Хэдийгээр мэргэжлийн анги сургалтуудын хэмжээнд хүний ой тойнд ортол сайн тайлбарлаагүй ч өчүүхэн төдий цуцал өгч сонирхлын галыг тань бадраах болуузай хэмээн видеогоо бэлтгэсээр байна. Энэхүү цуврал маань хамгийн энгийн зйүлээс нь эхлээд төрөл бүрийн түвшин салбарын бүхий л видеог хамрах болсон. Яваандаа бүлгээрээ дамжуулан бусад гишүүдийн тусламжтайгаар өшөө олон төрөл бүрийн видеонууд орох байх гэж найднам.

Төсөл маань нэг ч гэсэн хүнд хэрэгтэй мэдлэгийг нь олговол болоо гэсэн хүсэл бодлын дор бадамладаг. Хамгийн гол нь би дахин “Вэб хэрхэн хийх вэ?” гэдэг асуултанд хариулах шаардлагагүй болж оронд зүгээр л вэб линк өгөх болсон юм. Та бүхэн цуврал видеог сайтны хаа нэгтээгээс олж үзэж болно.