Хакатон Улаанбаатар – Hack UB

Нийтлэсэн: kenzo 303 үзсэн0

HUB гэдэг нь Монгол улсад тулгараад буй “мэдээллийн хар хайрцаг”-ны асуудлыг хөндөж, хамгийн сүүлийн үеийн, шинэлэг технологиудаар шийдэл олох зорилготойгоор 2017 оны зун 8-р сард зохион байгуулагдах гэж буй hackathon тэмцээн юм. Ингэснээр бид нар гадны жуулчид, сайн дурын болон гэрээт ажилчид, эх орондоо эргэн ирсэн хүмүүс, байнгын болон түр оршин суугчид, мөн бараа бүтээгдэхүүн гаргаж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг хооронд нь холбож өгөх боломжтой болох юм. Үүний үр дагавар нь илүү мэдээллийн эх үүсвэртэй болох, тэгсэнээр цаашлаад хөгжлийн болоод бизнесийн үүд хаалгуудыг нээх боломжтой. Тэмцээний үеэр гарч болзошгүй техник, технологи, харилцаа, дүрэм журмын холбогдолтой асуудлуудыг чанартай зохион байгуулалттайгаар урьдчилан шийдэж өгсөнөөр, оролцогчид маань зөвхөн тэмцээндээ анхаарлаа хандуулж, өөрсдийнхөө төсөөлөх чадвар, шинэлэг сэтгэх чадварын хэрээр өнөөдөр олон хүнд тулгараад байгаа бодит асуудлыг шийдэх шийдлүүдийг гаргаж ирэн, түүнийгээ хэрэгжүүлэх боломжтой болох юм. Бидний хэтийн зорилго бол тодорхой хугацаанд маш тодорхой, хэмжиж болохуйц, хийж болохуйц, үр дүн гаргах, шинэлэг шийдлийг олох, түүнийг хэрэгжүүлж чадах авъясыг тодруулах билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн оролцох талаар: hackub.com