Хамтдаа хөгжицгөөе залуусын хөдлөгөөн нь нийгэмдээ болон хөгжихийг хүсч буй залуустаа зориулсан төрөл бүрийн төсүүлдийг санаачлан хэрэгжүүлдэг юм. Бидний зорилго бол хамтдаа хөгжих.

Ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүйн адилаар би эсвэл та ганц ганцаараа хөгжөөд адилхан намагтаа л суусаар байх болно. Харин хамтдаа нэгэн зэрэг хөгжиснөөр намгаа бид гайхалтай сайхан диваажин болгож чадна. Мянга сайхан хувцас өмсөөд, ганган машин унаад, олон өрөө байшинд амьдарлаа гээд хүрээлэн байгаа орчин чинь ялгадсаар дүүрч, утаандаа хахаж, хүмүүс нь уур уцаар зовлон шаналалаар буцлаж байхад хувцасны сайхан, машины ганган, өрөөний олон аз жаргал авчрахгүй л болов уу.

Тийм үзэл бодол дээр тулгуурлан бидний хэдэн залуус төрөл бүрийн санал, санаачлага гарган өөрсдийн чадамжийн хүрээнд бусдын туслалцаатайгаар ажил болгон хэрэгжүүлж байна. Та бидний хийсэн болон хийж байгаа ажлуудыг вэб сайт дээрээс маань олж үзэж болно.

Бид гэж хэн бэ гэвэл одоогийн байдлаар

Амарбаяр, Ганзориг, Очир нар. Мэдээж хэрэг та ч гэсэн бидний эгнээнд нэгдэж болно. Гэхдээ нэн түрүүнд анхааруулахад бид ашиг хонжоо хардаггүй, уулаас ямар ч ашиг байхгүй төслүүд хэрэгжүүлдэг. Төслүүдийн маань зорилго зөвхөн нийгэмдээ тустай зүйл хийж хамтдаа хөгжиж ирээдүйгээ гэгээлэг болгох. Тэгсэн ч нэгдэхийг хүсч байвал вэбсайтны доор байрлах имэйл хаяг эсвэл утсаар холбогдож болно.

Анхаарал тавин уншсан танд баярлалаа. Бид ямар нэг зүйл орхигдуулсан гэж бодож байвал бидэнд мэдэгдээрэй.

2017 – 7 сар : Бид 2017 оноос эхлэн “Мэдээлэл Технологи Хөгжлийн Гарц” нэртэй ТББ ээ байгууллаа. Энэхүү ТББ нь мэдээлэлийн технологи ашиглан хүрээлэн орчин, боловсрол, гэх мэт салбаруудын асуудлыг шийдэхээс гадна. МТ -н сургалт семинар арга хэмжээнүүдийг явуулахад чиглэх юм.